Шууд Chart

ДАШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэлийн оролцох чөлөөт бөхийн шоу өнөөдөр болно

2021-12-03 12:11:53

ОХУ-ын нийслэл Москва хотод өнөөдөр “Москва-Кубок Алроса” чөлөөт бөхийн шоу тэмцээн болно. Үүнд манай улсаас саяхан цэргийн арслан цол хүртсэн ДАШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэл оролцохоор Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Баттулгын хамт очоод байгаа билээ.

Тамирчид өчигдөр жингийн үзлэгтээ орсон байна.

125 кг-ын жингийн тамирчин ОХУ-ын бөх Сергей Козыревтой Ираны тамирчин Токиогийн олимпын хүрэл медальт, 2021 оны дэлхийн аварга Амир Хоссейн барилдах байсан ч оролцохгүй болжээ. Ийнхүү М.Лхагвагэрэлийг уриад байгаа билээ.

Түүнээс гадна бусад улсын дараах тамирчид оролцох нь ээ. 

74 кг. Токио олимпын аварга, дэлхийн хошой аварга Заурбек Сидаков (ОХУ) – Токио олимпын мөнгөн медальт, Европын аварга Магомедхабиб Кадимагомедов (Беларусь)

97 кг. Олимпын хошой, дэлхийн таван удаагийн аварга Абдулрашид Садулаев (ОХУ) – ДАШТ-ий медальт Магомедгаджи Нуров (Хойд Македон)

125 кг. ОХУ-ын аварга, Европын аваргын мөнгөн медальт Сергей Козырев (ОХУ) – 2021 оны дэлхийн аваргын тэмцээний хүрэл медальт М.Лхагвагэрэл (Монгол)

Сонгомол барилдаан

60 кг. Токио олимпын хүрэл медальт, 2018 оны дэлхийн аварга, Европын хошой аварга Сергей Емелин (ОХУ) – 2021 оны дэлхийн аварга Виктор Чебану (Молдов)

77 кг. Олимпын хошой аварга, дэлхийн 3 удаагийн аварга Роман Власов (ОХУ) – дэлхийн аварга Виктор Немеш (Серби)

130 кг. Олимпын хос медальт, дэлхийн аварга Сергей Семенов (ОХУ) — Олимпын 3 медальт, дөрвөн удаагийн дэлхийн аварга, Европын 10 удаагийн аварга Риза Кайялп (Турк)Эмэгтэй

68 кг. ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга Ханум Велиева (ОХУ) – Токио олимпын хүрэл медальт, 2021 оны дэлхийн Мерим Жуманазарова (Кыргызстан)

Грэпплинг

62 кг. 2021 оны дэлхийн аварга Ислам Бочкаев (ОХУ) – дэлхийн аварга асан Антонио Оливейра (Франц)

66 кг. Дэлхийн олон удаагийн аварга Гаирбег Ибрагимов (ОХУ) – Жиү жицүгийн дэлхийн олон удаагийн аварга Пауло Мияо (АНУ) 

Нийтэлсэн: У.Баярсайхан

ДАШТ-ий хүрэл медальт М.Лхагвагэрэлийн оролцох чөлөөт бөхийн шоу өнөөдөр болно  
Үзсэн: 759 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй