Шууд Chart

“Морин хуур” наадмын шилдгүүд энэ сарын 12-нд тодорно

2021-12-06 10:14:47

Монголын хөгжмийн зохиолчдын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадмын шилдгүүд энэ сарын 12-нд тодорно.

“Ковид-19” цар тахлын улмаас 2019, 2020 оны буюу “Морин хуур-33,34” наадам төлөвлөсөн хугацаандаа болоогүй ч өнгөрсөн долоо хоногт 2019 оны наадамд өрсөлдсөн дуунуудаас дээрх өдөр болох гала тоглолтод оролцохыг нь. Мөн 2020 оны наадмын хоёрдугаар шатанд шалгарсан бүтээлийг тунгааж, энэ ням гарагт Төв аймгийн “Монгол туургатан” театрт шилдгийн шилдгийг нь шалгаруулахаар болжээ.

Нэмж хэлэхэд, дээрх наадмууд тус тусдаа шилжин явах цом, мөнгөн шагнал олгогдох бөгөөд нэг жил хоёр наадам зэрэг болох гэж буйгаараа ч онцлог болж байна.  

Тус тоглолтод Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ө.Уянга, С.Ганзориг,   Д.Ширмэнтуяа, Б.Батбаатар, Э.Анхбаяр, соёлын тэргүүний ажилтан, дуучин   Л.Банзрагч, Т.Дэлгэрмөрөн, С.Сэрчмаа, П.Баярцэнгэл, О.Хүрэлбаатар, Б.Гомбо-Очир, Б.Монголхүү, Б.Уранзолбоо, Э. Отгонбат, Г.Энхнаран, Л. Бүүвэйбаатар, Э. Очирсайхан, Б.Дэлгэрбаяр, Г.Алтанхундага, Г.Дарханбаатар, Б.Долгормаа, дуучин Ц.Шинэбаяр, Д.Амартүвшин, Д.Анужин, “Увертура” хамтлаг, Улсын филармонийн симфони найрал хөгжимчид оролцох аж.

Уг наадам нь тус бүрдээ мэргэжлийн, нийтийн, эстрад гэсэн гурван төрөлд эхний гурван байрыг эзлүүлэх юм байна.

Зохион байгуулагчаар Соёлын яам, Соёл урлагийн газар, Төв аймгийн ЗДТГ, Улсын филармони ажиллаж буй.

Сонирхуулахад, “Морин хуур-35” наадам сар шинийн өмнө зохион байгуулагдахаар хүлээгдэж байгаа аж.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Морин хуур” наадмын шилдгүүд энэ сарын 12-нд тодорно  
Үзсэн: 1158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй