Шууд Chart

Явган зорчигч нарыг гарцаараа гарах, аль болох тод өнгөтэй, гэрэл ойлгогчтой хувцас өмсөхийг зөвлөлөө

2021-12-06 10:51:29

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төв өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 4, 5-нд нийт 648 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 493 мэдээлэл бүртгэгджээ.

Тодруулбал, нийслэлд явган зорчигч мөргөсөн 7 осол бүртгэгдэж, 6 хүн гэмтэж, нэг хүн нас баржээ. Мөн автомашин мөргөлдсөн нэг осол гарч дөрвөн хүн гэмтсэн бол хөдөлгөөнгүй зүйл мөргөсөн гурван осол бүртгэгдэж, гурван хүн гэмтсэн байна.

Харин орон нутагт автомашины 4 осол бүртгэгдэж,  6 хүн гэмтэж, хоёр хүн нас баржээ. Мөн автомашин мөргөлдсөн нэг ослын улмаас нэг хүн гэмтэж, нэг хүн нас барсан бол хөдөлгөөнгүй зүйл мөргөсөн нэг осол гарч гурван хүн гэмтлээ.

Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 165, орон нутагт 51, нийт 216 зөрчлийг илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан байна.

Түүнчлэн согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Явган зорчигч нарыг гарцаараа гарах, аль болох тод өнгөтэй, гэрэл ойлгогчтой хувцас өмсөхийг зөвлөлөө  
Үзсэн: 1907 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй