Шууд Chart

Манжуур хот оршин суугчдаа PCR шинжилгээнд хамруулж байна

2021-12-06 12:06:12

ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Манжуур хотод өнгөрсөн сарын 27-ноос “Covid-19”-ийн дотоодын халдвар бүртгэгдсэнээс өнөөг хүртэл нийт зургаан удаагийн PCR шинжилгээг тус хотын бүх оршин суугчид хийжээ. Өмнөх таван удаагийн шинжилгээгээр халдварын 305 тохиолдол илэрсэн бол зургаа дахь удаагийн PCR шинжилгээгээр халдварын 17 тохиолдол батлагдсан байна.

Тэгвэл энэ сарын 4-ний өдрийн 08:00 цагаас Манжуур хот долоо дахь удаагийн PCR шинжилгээгээ хийж эхэлсэн талаар CCTV мэдээллээ.

Цар тахлыг хумьж дарахын тулд Манжуур хот шат шатны зохицуулалтыг хийж, бүх иргэнийг оношилгоо шинжилгээнд хамруулан, явуулын станцуудыг хотхон хороололд байрлуулан ажиллаж байгаа юм байна. Тухайлбал, Энэ сарын 4-ний өдрийг хүртэл Түүнчлэн цуглуулсан дээжийн оношилгооны үр дүнг цаг алдалгүй гаргахын тулд гурван лаборатори ажиллуулж байгаа аж. Сонирхуулахад, эдгээр лаборатори өдөрт нийт 110000 ширхэг сорьцын хариуг гаргах хүчин чадалтай юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Манжуур хот оршин суугчдаа PCR шинжилгээнд хамруулж байна  
Үзсэн: 690 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй