Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2021-12-08 09:45:49

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 8-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Н.Тавинбэх: Нийгмийн амьдрал хэвийн горимдоо орсон учраас иргэд ус, цахилгаан, дулааны төлбөрийг өөрсдөө төлөх боломжтой гэж харж байна”, “Д.Уламбаяр: Дипломат боловсон хүчнээ дотооддоо бэлтгэх нь үндэсний аюулгүй байдалтай холбогддог” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.

Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаараас “Цахим гэмт хэрэг цадигаа алдлаа – I”, “ОУВС: Ядуу буурай орнуудын 60 хувь өрийн дарамтад орсон”, “Т.Сүхбаатар: Монголын зэвсэгт хүчин ялаагүй бол тусгаар тогтнол хагас зуунаар хойшлох байсан” зэрэг ярилцлага, нийтлэлийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “МАН: Авлига, албан тушаалын хэрэгт холбогдвол  гишүүнээс түдгэлзүүлнэ”, ““E-Mongolia”: Төр 4.8 тэрбумын “цалин” авч, иргэд 52.8 тэрбумыг хэмнэв”, “Цэцэрлэгийн "дундын бүлэг"-т хүүхдээ өгөх бол хүсэлт гаргана” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 658 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй