Шууд Chart

“Орфей” театр, “Гэм зэм” жүжгийн уран бүтээлчид Төрийн шагналт дуун хөрвүүлэгч Ц.Гомбосүрэнд хүндэтгэл үзүүллээ

2021-12-08 13:37:06

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн сард зарлиг гаргаж, дэлхийн сонгодог уран зохиолын шилдэг бүтээлүүдийг утга санаа, хэл найруулга, дүр дүрслэлийн сонгодог чанарыг алдагдуулалгүйгээр монгол хэлнээ буулгаж, орчуулагчийн арга барил, уран чадвар, чанар чансаагаараа утга зохиолын орчуулгын тасалдлыг нөхөн, утга зохиолын орчуулгын салбарт жинтэй хувь нэмэр оруулж байгаа, алдарт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, “Карамазовын хөвүүд”, “Солиот”, “Албингууд”, “Хөвүүн заяа” романыг монгол хэлнээ сонгодог хэлбэрийг нь хадгалан утга төгөлдөр хөрвүүлснийг нь үнэлж Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, дуун хөрвүүлэгч Цэрэнпилийн Гомбосүрэнд Төрийн шагнал хүртээсэн билээ.

Тэгвэл Улаанбаатар хот дахь “Русский дом” буюу хуучнаар

Түүнчлэн “Орфей” театрын “Гэм зэм” жүжгийн өчигдрийн тоглолтыг Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, дуун хөрвүүлэгч Ц.Гомбосүрэнгийн гэр бүл, дотны найз нөхөд болон ахмад, дипломатчид, гадаад харилцаа, утга зохиолын салбарынхан үзсэн юм.

Сонирхуулахад, “Гэм зэм” жүжиг энэ сарын 10-ныг дуустал Улаанбаатар хот дахь “Русский дом” буюу хуучнаар РЦНК-д 19:00 цагт тоглоно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Орфей” театр, “Гэм зэм” жүжгийн уран бүтээлчид Төрийн шагналт дуун хөрвүүлэгч Ц.Гомбосүрэнд хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй