Шууд Chart

Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од "Dayton Flyers" багт тоглоно

2021-12-15 13:46:20

Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од ирэх улиралд АНУ-ын "Dayton" их сургуулийн "Dayton Flyers" багт тоглохоор болжээ.

Тус баг нь NCAA (National Collegiate Athletic Association)-ын сагсан бөмбөгийн нэгдүгээр лигт Атлантик бүсийн 10 багийн нэг аж.

Ш.Энхийн-Од өдгөө 19 настай бөгөөд 207 см өндөр бөгөөд "ISA"-ийн лигт тоглодог байжээ.

Түүнд Dayton их сургуулиас өнгөрсөн есдүгээр сард урилга ирсэн бөгөөд NCAA нэгдүгээр лигт тоглосон Монголын анхны тамирчин болоод байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од "Dayton Flyers" багт тоглоно  
Үзсэн: 1235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй