Шууд Chart

Чөлөөт бөхийн төрлөөс ардын багш нэг, гавьяат зургаа төрлөө

2021-12-27 09:42:21

Монголын чөлөөт бөхийн түүхт 60 жилийн ойн хүрээнд тамирчин, дасгалжуулагч, шүүгч, зүтгэлтнүүд гээд олон хүнд өнөөдөр төрийн дээд олон медалиар шагнагдаж энгэрээ цооллоо.

Чөлөөт бөхийн түүхэнд анхны хос гавьяат Зэвэгийн Дүвчин ардын багш цолоор энгэрээ мялаалаа. Тэгвэл олон жил гавьяат тамирчин цол хүртээсэй хэмээн бөх сонирхогчдын хүсэн хүлээж байсан 2009 оны Хернингийн ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бадрахын Одончимэг, 2011 онд Стамбулын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Банзрагчийн Оюунсүрэн нар олон дуншсан Монгол Улсын гавьяат тамирчин цолоо хүртлээ.

Түүнчлэн "Мюнхен-1972", "Монреаль-1976" олимпийн наадмын оролцож явсан, 1973 оны Азийн аварга ОУХМ Жамсрангийн Мөнх-Очир, ДАШТ-ий IV, V байрын шагналт, 1973 оны Азийн аварга ОУХМ Доржжодовын Ганбат нарт гавьяат тамирчин, 1964 оны Токиогийн олимпод анхлан оролцсон, "Алтан үе"-ийн алдарт бөх Балдангийн Санжаа, нэрт дасгалжуулагч Цэрэндагвын хүү олон улсын шүүгч Сэрээтэрт гавьяат дасгалжуулагч цол хүртээлээ.

Бусад төрийн ойн медалиар ДАШТ-ий гурван хүрэл медальт ОУХМ Б.Шоовдор, “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга, энэ жилийн Ослогийн ДАШТ-ий хүрэл медальт Т.Тулга, М.Лхагвагэрэл, Э.Даваачимэг, Э.Гантуяа, Д.Отгонжаргал Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдав.

Бусад шагнал гардсан хүмүүс:

  1. Ж.Түмэн-Аюуш - Сүхбаатарын одон
  2. Н. Дүгэрсүрэн- Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон
  3. Д.Алтанцэцэг - “Алтан гадас” одон
  4. Ж.Дандар - “Алтан гадас”одон
  5. Л.Жаргалсайхан - “Алтан гадас” одон
  6. П.Батбаатар - “Алтан гадас” одон
  7. Л.Нямчулуун -“Алтан гадас” одон
  8. Ю.Батсайхан - “Алтан гадас” одон
  9. Ц.Цэрэнхүү - “Алтан гадас” одон
  10. А.Батмөнх - “Алтан гадас” одон
  11. Х.Ганболд - “Алтан гадас” одон
  12. Б.Батзориг - “Алтан гадас” одон
  13. Ө.Ууганбаяр - “Алтан гадас” одон
  14. М.Баярсайхан - “Алтан гадас” одон
  15. Ц.Гантөгс - “Алтан гадас” одон
  16. Т.Дамбарагчаа - “Алтан гадас” одон
  17. Б.Алтангадас - Хөдөлмөрийн хүндэт медаль
  18. Н.Золбоо - Хөдөлмөрийн хүндэт медаль
  19. Ө.Батзул - Хөдөлмөрийн хүндэт медаль
Нийтэлсэн: У.Баярсайхан

Чөлөөт бөхийн төрлөөс ардын багш нэг, гавьяат зургаа төрлөө  
Үзсэн: 1758 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй