Шууд Chart

Ерөнхийлөгчийн цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан эхэллээ

2021-12-29 13:55:31

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан Монгол бөхийн өргөөнд эхэллээ.

Энэ жилийн барилдаанд Монгол Улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Содномдорж, улсын гарьд М.Бадарч, улсын заан Б.Батмөнх, Д.Анар, Ц.Одбаяр нар манлайлан зодоглох нь гэж байна. 

2011 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн энэхүү барилдаан өнгөрсөн жил цар тахлын улмаас завсарласан юм. Тэгээд ч сүүлийн үед зодоглоогүй улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат нарын зэрэг том цолтой бөхчүүдийг хүч үзэхийг бөх сонирхогчид хүсч байлаа. 

Тус барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдийг дараах байдлаар танилцуулья.

  • 2011 он улсын аварга С.Мөнхбат түрүүлж, улсын арслан Ц.Содномдорж үзүүрлэсэн
  • 2012 он улсын заан М.Ѳсѳхбаяр түрүүлж, улсын гарьд Д.Рагчаа үзүүрлэсэн
  • 2013 он улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, улсын аварга Г.Эрхэмбаяр үзүүрлэсэн
  • 2014 он улсын аварга С.Мѳнхбат түрүүлж, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй үзүүрлэсэн
  • 2015 он улсын заан Б.Пүрэвсайхан түрүүлж, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэсэн
  • 2016 он улсын арслан Р.Пүрэвдагва түрүүлж, улсын аварга Ч.Санжаадамба үзүүрлэсэн
  • 2017 он улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, улсын заан Н.Жаргалбаяр үзүүрлэсэн
  • 2018 он улсын харцага О.Хангай түрүүлж, улсын аварга Н.Батсуурь үзүүрлэсэн
  • 2019 он улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, улсын заан Ц.Одбаяр үзүүрлэсэн

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ерөнхийлөгчийн цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан эхэллээ  
Үзсэн: 1229 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй