Шууд Chart

Олон улсын жүдо бөхийн холбоо 2022-2024 онд мөрдөгдөх шинэ дүрмийг танилцууллаа

2021-12-31 10:20:47

“Парис-2024” олимпын эрхийн төлөөх шинэ мөчлөг эхлэх гэж байгаа тул IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбоо барилдааны дүрэмд хөгжлийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөлт оруулжээ.

Цар тахлын нөхцөл байдлын улмаас Парисын олимпын мөчлөг гурван жил үргэлжлэх тул жүдо бөхийг хамгийн сайн хэлбэрээр үзүүлэхийн тулд шүүгчийн шүүлтэд өөрчлөлт оруулж, шинэ нөхцөл байдал, шинэ бэлтгэлжилт шаардлагатай болсоныг мэдэгдсэн байна.

IJF-ийн спорт хариуцсан захирал Владимир Барта "Бид улс бүрээс дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санал, зөвлөмжийг хүлээн авлаа. IJF хайртай спортоо шинэчлэхийн тулд түншүүдийн саналыг авч шаргуу ажиллаж байна. Эдгээр шинэ дүрмүүд 2022 оноос эхлэн хэрэгжиж эхэлнэ. 2022-оос 2024 оныг дуустал. Дүрмийн зарчим нь тамирчдыг болон спортыг бүхэлд нь хамгаалахын зэрэгцээ жүдо бөхийг илүү эрч хүчтэй, олон нийт, хэвлэл мэдээллийн байгууллагуудын сонирхлыг татахуйц болгоход чиглэгддэг" гэсэн байна.

Олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, IJF-ийн шүүгчдийн хянагч Нейл Адамс 2022 оны нэгдүгээр сарын 28-30-нд Португалд болох “Одивелас-2022” гран При тэмцээний үеэр хэрэгжих бүх дүрмийг дэлгэрэнгүй тайлбарласан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олон улсын жүдо бөхийн холбоо 2022-2024 онд мөрдөгдөх шинэ дүрмийг танилцууллаа  
Үзсэн: 1058 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй