Шууд Chart

Дэлхийн хамгийн залуу 10 баян

2013-07-18 18:10:56


1. Жастин Бибер-110 сая ам.доллар Дуу дуулах онцгой авъяастай Жастин Бибер жагсаалтын эхэнд  оржээ. 2012 оны эцэс гэхэд дэлхий даяар түүний 20 сая дууны цомог борлогдсон байна. Эхний 55 сая ам.доллараа  2011 оны тавдугаар сараас 2012 оны тавдугаар сарын хооронд, ганцхан жилийн дотор олсон байдаг.



2. Майли Сайрус-100 сая ам.доллар
Ханна Монтанагийн дүрийг бүтээж дэлхий даяар алдаршсан энэ охин насанд хүрээгүй хүүхэд гэж хэлүүлэх дургүй аж. Түүний эцэг, кантри хөгжмийн од Билли Рэй Сайрус найман настай Майлиг 2001 оны “Док” хэмээх олон ангит кинонд тоглуулсанаар түүний карьер дээшилсэн байна.



3. Тейлор Лотнер-40 сая ам.доллар Энэ залуу жүжигчин өөрийгөө эв хавгүй хөдөлгөөнтэй, төгс биш биеийн харьцаатай гэж үздэг боловч жагсаалтын гуравт бичигджээ.



4. Ник Жонас-18 сая ам.доллар Энэ хөвгүүн “Дисней”-н “Jonas Brothers” хамтлагийн гоцлол дуучин. Зургаан настайгаасаа дуулж эхэлсэн аж.


5. Дакота Фаннинг-17 сая ам.доллар Тэрээр одоо 19 настай бөгөөд дөрвөн уран зөгнөлт кинонд тоглон саятан болжээ.



6. Энгус Т.Жонс-15 сая ам.доллар
Техасаас гаралтай энэ хөвгүүн “Хоёр хагас эрэгтэй” гэх олон ангит кинонд тоглон анги болгоноос 300 мянган “ногоон” авдаг байсан аж.



7. Жейден Смит-12 сая ам.доллар Алдарт жүжигчин Уилл Смитийн хүү Жейден “Каратэ-хүүхэд” кинонд Жеки Чантай хамт тоглосныхоо төлөө таван сая доллар халаасалсан байна.



8. Селена Гомес-5,5 сая ам.доллар
Түүнийг өсвөр үеийн төлөөлөл болсон авъяастай жүжигчин гэдгийг хүн бүр мэднэ.


9. Виллоу Смит-4 сая ам.доллар
Уилл Смитийн охин тэрээр “Би домог” кинонд дүр бүтээснээрээ олны танил болсон билээ.

10. Элли Фаннинг-2 сая ам.доллар Энэ охин “Супер 8” кинонд тоглоод л шууд 1.5 сая ам.долларын ашиг олсоноор саятан болсон байна.

Дэлхийн хамгийн залуу 10 баян   
Үзсэн: 3711 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй