Шууд Chart

"Сургуулийн хөлбөмбөг" хөтөлбөр хэрэгжүүлнэ

2022-01-21 11:43:22

“Нийтийн буюу сургуулийн хөлбөмбөг” хөтөлбөрийг Монголын хөлбөмбөгийн холбоо, Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоо, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран хэрэгжүүлнэ. 2027 он хүртэл хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд дараах ажлуудын хийхээр санал солилцлоо. Үүнд:
 
-21 аймагт Азийн Хөлбөмбөгийн Холбооны “С” дасгалжуулагч багш бэлтгэх
-Сургууль бүрийн нэг биеийн тамирын багшийг хөлбөмбөгийн багш, дасгалжуулагч болгон сургах
-Хөлбөмбөгийн онлайн хичээлийг аппликейшнаар дамжуулан багш нарт хүргэх
-2100 бөмбөгийг сургуулиудад хүргэх
-“Хамаг Монгол” сургуулийн хөлбөмбөгийн тэмцээнийг жил бүр зохион байгуулах зэрэг ажлуудад санамж бичиг байгуулан хамтран ажиллах юм.
 
Сургуулийн хөлбөмбөгийн орчинг сайжруулах зорилгоор 79, 24 дүгээр сургууль болон Техник технологийн дээд сургуулийн хөлбөмбөгийн талбайг олон улсын стандартын дагуу тохижуулсан байна. 2022 онд 52, 34, 28, 2, Оюуны Ундраа цогцолборын талбайг засварлахаар төлөвлөжээ.
 
Сургуулийн орчинд хөлбөмбөгийн буюу багийн спортыг хөгжүүлэх төслийг УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа дэмжихээ илэрхийлсэн бол Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хамтран ажиллахаа мэдэгдлээ.
 
Сургуулийн хөлбөмбөг хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ялгаварлан гадуурхалтыг багасгаж, амжилтыг чухалчлах биш хүний хөгжил, оролцоог нэмэгдүүлэх, тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэн, аюулгүй байдлыг хангана гэж төлөвлөж байна.
 
Хүүхэд бүр мэргэжлийн тамирчин болох албагүй ч тэгш хөгжих боломжийг бүрдүүлнэ гэж БШУЯ-наас мэдээллээ. 

"Сургуулийн хөлбөмбөг" хөтөлбөр хэрэгжүүлнэ  
Үзсэн: 529 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй