
2022 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 07-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Салхи 02-нд Алтайн салбар уулсаар, 03-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 04-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурах тул болзошгүй ой хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Хур тунадас: 28-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 3 дугаар сарын 01-нд Хэнтийн уулархаг нутгаар, 03-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна.
Салхи: 28, 03 дугаар сарын 01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр, 02-нд Алтайн салбар уулсаар, 03-нд баруун, төв, говийн аймгуудын нутгаар, 04-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна.
Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор болон Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 7-12 хэм, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 03-нд нутгийн хойд хэсгээр, 04-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ? | ||
Үзсэн: 972 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.