
2013 оны дэлхийн шилдэг авиа компаниар тодорсон "Emirates airline" авиа компанид монгол бүсгүй ажиллаж эхэлжээ. Арабын Эмират улсын энэ авиа компанийн боловсон хүчнээ бэлтгэдэг ээлжит төгсөлтөөр Монгол Улсын иргэн Лхагвасүрэнгийн Намуулан 4000 хүнээс шалгарч, хагас жилийн хугацаанд дадлагажигчаар ажилласнаар тус компанийн үндсэн ажилтан болсон байна.
Ингэснээр тэрбээр дэлхийн агаарын тээврийн тэргүүлэх зэрэглэлийн авиа компанид Монголоос ажиллаж буй анхны онгоцны үйлчлэгч болж байна. Л.Намуулан хамгийн том онгоц гэгддэг B777 болон хоёр давхар онгоц болох Airbus380-аар нисэхээр мэргэшсэн аж.
Л.Намуулан нэр хүндтэй компанид ажиллах батламжаа гардах үеэрээ Монгол Улсын төрийн дууллаа эгшиглүүлж, төрийнхөө далбааг Арабын нэгдсэн Эмират улсад мандуулсан байна.
Emirates airline компани 60 мянган ажилтантай, 78 oрны 132 хот руу нислэг үйлддэг. Одоогийн байдлаар 170 онгоцтой ч 84 тэрбум доллараар үнэлэгдэх 200 гаруй онгоц нэмж авахаар захиалга өгчээ.
Түүнчлэн, Emirates airline хамгийн олон A380 буюу хоёр давхар онгоц эзэмшдэг, агаарт гар утас хэрэглэх үйлчилгээг анхлан нэвтрүүлсэн, жил дараалан агаарын entertainment шагнал хүртсэн зэрэг амжилтаараа дэлхийн шилдэгт нэрлэгдэх болсон авиа компани аж.
Дэлхийн шилдэг авиа компанид монгол бүсгүй ажиллана | ||
Үзсэн: 1926 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.