Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан

2022-04-23 07:07:01

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга, 24-нд баруун аймгуудын нутгаар, 25-нд нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

2022 оны 04 сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 10-12 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 10-12 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 7-9 хэм дулаан байна.


2022 оны 04 дүгээр сарын 24-нөөс 04 дүгээр сарын 28-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, тавийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи 24, 25-нд ихэнх нутгаар, 26-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 24-нд нутгийн баруун хойд хэсгээр, 25-наас ихэнх нутгаар эрс сэрүүсэж Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна.


Улаанбаатарт өдөртөө 12 хэм дулаан  
Үзсэн: 890 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй