Шууд Chart

Аав хүү хоёр наадмын манлай болжээ

2022-05-04 12:45:00

 

Японы Акита мужийн Никахо хотноо “Никахо Монгол наадам” анх удаа зохион байгуулагджээ.

Наадамд Өвөр Монгол бөхийн барилдаан болж, хүчит 32 бөх барилдсанаас Завхан аймгийн харьяат, аймгийн арслан П.Батмөнх түрүүлж, Япон дахь Монгол бөхийн клубын Цэнгэл (Өвөр Монгол, Баруун Үзэмчин) үзүүрлэн, Бөхийн клубын Довчин (ӨМ, Баруун Байрин), залуу бөх Батжавхлан (ӨМ, Шулуун хөх) нар шөвгөрчээ.

Мөн 5-13 насны өсвөр хүүхдийн бөхөд аймгийн арслан П.Батмөнхийн хүү түрүүлж, аав хүү хоёр хамтдаа наадмын манлай болжээ.

Наадмын дараах Цуваа барилдаанд (5 бөхөөр дараалан давах цэнгүүнийн шинжтэй барилдаан)-д 49 настай Эрсбат (ӨМ, Баруун Үзэмчин) түрүүлсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Аав хүү хоёр наадмын манлай болжээ  
Үзсэн: 779 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй