
АНУ-ын Нью-Мексико муж улсын амбан захирагч Мишель Гришэм, мужид нь өргөн газар нутаг хамран шатаж байгаа ойн түймэр дарагдаагүй байгаа боловч Холбооны засгийн газраас сэргээн босголтын санхүүжилт хүсч ханджээ.
“Усны нөөц хагалбар газруудыг сэргээн засварлах, зэрлэг онгон газар орныг нөхөн сэргээх, түймрийг унтрахаас нь өмнө тусламж үзүүлэхэд зориулж хөрөнгө хуваарилах тухай Ерөнхийлөгчийн тунхгийн үр шимийг хүртэх АНУ-ын анхны муж улс манайх болох гэж байна” гэж амбан захирагч Мишель Гришэм, Санта-Фе хотод болсон хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ.
Одоогийн байдлаар, Нью-Мексико муж улсын 5 нэгжийн нутаг дэвсгэрт түймэртэй байгаа юм. Хуурай хөрстэй уулын бэл дагуу газруудаар салхины чиг дагаж түймэр өргөжин тэлж байгаагийн улмаас ойр орчмын оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхээс аргагүй болж байна.
Энэ хүрээнд, тус муж улсын сэтгэцийн эмнэлгийн хэдэн арван өвчтөнийг нүүлгэн шилжүүлжээ. Энэ зуур гал сөнөөгчид түймрийг улам газар авахуулахгүйн төлөө хүч тавин тэмцсээр байна.
Лас Вегас хотын ойролцоо дэгдсэн томоохон түймэрт 562 хавтгай дөрвөлжин км газар нутаг өртжээ.
Түймэрт өртсөн Нью-Мексико муж улс холбооны засгийн газраас дэмжлэг хүслээ | ||
Үзсэн: 477 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.