Шууд Chart

"Бүх цэргийн наадам -2022" энэ сарын 29-нд болно

2022-05-05 08:29:03

МҮБХ, БХЯ, "Алдар" спорт хорооноос хамтран жил бүр зохион байгуулдаг үндэсний бөхийн цол, чимэг олгох “Бүх цэргийн наадам-2022" уламжлалт барилдаан энэ сарын 29-нд болно.

Монгол бөхийн өргөөнд болох тус барилдаанд цэрэг, хүчний байгууллагад харьяалагддаг аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглодог уламжлалтай.

Сонирхуулахад, өнгөрсөн жилийн барилдаанд Завхан аймгийн Яруу сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Даян” дэвжээний бөх М.Лхагвагэрэл аймгийн заан цолтойдоо найман даван түрүүлж, цэргийн арслан цол хүртсэн билээ.

Мөн Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Булганхан” дэвжээний бөх, аймгийн арслан Э.Сумьяабат үзүүрлэж, идэвхт чимэг нэмсэн юм.

Харин их шөвөгт Төв аймгийн Баянчандмань сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Дүнжингарав” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Э.Ууганбаярт цогт чимэг, Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Бадрах хичээнгүй чимэг нэмсэн билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Бүх цэргийн наадам -2022" энэ сарын 29-нд болно   
Үзсэн: 1011 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй