
Энэтхэг болон Хойд Европын орнуудын ерөнхий сайд нар, Данийн нийслэл Копенгагенд болсон дээд хэмжээний уулзалтын дараа хийсэн хамтарсан мэдэгдэлдээ, Украин дахь байлдааны ажиллагааг нэн даруй зогсоох шаардлагатай гэдэгт санал нэг байгаагаа илэрхийллээ.
Тодруулбал, "Ерөнхий сайд нар Украин дахь нөхцөл байдалд санаа зовниж байгаагаа илэрхийлж, энгийн номхон иргэдийн амь нас хохирч байгааг зэмлэн буруушааж байна. Тэд байлдааны ажиллагааг нэн даруй зогсоох шаардлагатайг дахин илэрхийллээ" гэж Энэтхэгийн гадаад хэргийн яамны цахим хуудсанд нийтэлсэн байна. Уулзалтад Энэтхэг, Норвеги Швед, Исланд, Финланд болон Дани улсын ерөнхий сайд нар оролцжээ.
Талууд "Украин дахь мөргөлдөөний тогтворгүй байдлын үр дагавар, түүний бүс нутаг, олон улсад үзүүлэх үр дагаврыг хэлэлцсэн" гэж мэдэгдэлд дурдсаныг Тасс агентлаг иш татан мэдээлж байна.
Мөн сайд нарын хамтарсан мэдэгдэлд дэлхийн өнөөгийн тогтолцоо дэг ёс, НҮБ-ын дүрэм, олон улсын эрх зүй, улс орнуудын бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэх зарчимд суурилсан гэдгийг онцлон тэмдэглэжээ.
Энэтхэг, Хойд Европын ерөнхий сайд нар гал зогсоохыг уриаллаа | ||
Үзсэн: 520 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.