Шууд Chart

Оклахома зэрэг хэд хэдэн мужид хүчтэй хар салхи дэгдэж байна

2022-05-05 16:31:36

Орон нутгийн цагаар лхагва гарагийн шөнө 21 цагт буюу ойролцоогоор 2 цагийн өмнөөс Оклахома болон Техасын төв хэсгээр хүчтэй хар салхи шуурга дэгдсэний улмаас ихээхэн хохирол учирч байна.

ABC телевизээр шууд дамжуулсан бичлэгт Оклахома мужийн ойролцоо хүчтэй, хэд хэдэн хар салхи шуурч байгааг харуулжээ. Олон нийтийн сүлжээгээр цацагдсан, орон нутгийн телевизүүдийн өгсөн мэдээ, гэрэл зураг, дүрс бичлэгүүдээс харахад Оклахома хотоос зүүн өмнө зүгт 50 миль зайд орших Семинол хотод хар салхи дэгдсэний улмаас байшин барилгууд нурж, гудамжнууд хог хаягдлаар дүүрсэн байна.

Мөн оршин суугчдад анхны тусламж үзүүлэхээр очсон аврагчид нэн хүнд нөхцөл байдалд ажиллаж байгааг үзүүлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Оклахома зэрэг хэд хэдэн мужид хүчтэй хар салхи дэгдэж байна   
Үзсэн: 356 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй