
Их долоогийн бүлгийн орнуудын удирдагчид, Украинд цэрэг оруулсан Ерөнхийлөгч Владимир Путины засаг захиргаанд “шуурхай бөгөөд дорвитой эдийн засгийн хохирол учруулах үүднээс” ОХУ-ын нефтийн импортыг аажим зогсоох, хориглох тохиролцоонд хүрчээ. Удирдагчид онлайн уулзалтаас баталсан мэдэгдэлдээ, тус бүрийн улсын ОХУ-ын эрчим хүчний нөөцөөс хамааралтай байдлыг аажим бууруулах, тэр дундаа ОХУ-ын нефтийн импортыг үе шаттай зогсоох буюу хориглох үүргийг Их долоогийн удирдагчид хүлээж байгааг дурдсан байна.
Мөн “Эдийн засгийн бүх секторт ОХУ-ын дангааршлыг нэмэгдүүлэх үүднээс тус улсын хамаарал бүхий гол үйлчилгээнүүдийг хориглох юм уу өөр арга хэлбэрээр тэдгээр үйлчилгээ авах арга замыг хаах арга хэмжээ авна” гэж заажээ. Дэлхийн эдийн засагтай холбоотой, Орос улсын санхүүгийн тогтолцоонд голлох нөлөө бүхий дотоодын банкнуудын эсрэг хориг арга хэмжээгээ үргэлжлүүлэх болно гэж Долоогийн бүлгийн удирдагчдын мэдэгдэлд мөн дурдсан байна. Тус дээд хэмжээний уулзалтад Украины ерөнхийлөгч Володимир Зеленский цахимаар үг хэлжээ.
Энэ үеэрээ Володимир Зеленский, "бямба гарагт зүүн бүсийн Луганскийн районд дунд сургууль дээр ОХУ-ын бөмбөг унаснаас, тэнд толгой хоргодож байсан 60 энгийн иргэн амь эрсэдсэн" хэмээн нотлон мэдэгджээ.
Зеленский тэрчлэн, “ОХУ-ын цэрэг техникийг улсаасаа бүрэн гаргаж, улс орныхоо ирээдүйд батлан хамгаалах чадварыг хангах нь Украины эцсийн зорилго” гэж мэдэгджээ. Тэрбээр, Их Долоогийн орнууд Украинд үзүүлэх тусламжаа үргэлжлүүлэхийн чухлыг мөн цохон тэмдэглэсэн байна.
Их долоогийн орнууд ОХУ-аас нефть авахыг аажим зогсооно | ||
Үзсэн: 389 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.