Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2022-05-16 11:29:40

2022 оны 05 дугаар сарын 16-наас 5 дугаар сарын 23-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Ихэнх хугацаанд нийт нутгаар дулаан, ой хээрийн түймрийн эрсдэлтэй бүс нутгаар хуурайшилт ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжилнэ үү.

Хур тунадас: 16-наас 17-нд шилжих шөнө Алтай уулсаар, 17-нд Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн саваар, 18-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халхголын саваар, 19, 20-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар,  21-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 22-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгийн  саваар бороо орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 20-нд Алтайн салбар уулсаар, 21-нд нутгийн баруун хагаст, 22-нд ихэнх нутгаар, 23-нд говь талын нутгаар секундэд 7-12 метр,  зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх хугацаанд дулаарч шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 13-18 хэм, Алтайн өвөр говь, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна. 21-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн баруун хагаст, 23-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 1511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй