Шууд Chart

Эмээлтэд байрлах мах боловсруулах үйлдвэрт хийж буй хяналт шалгалт үргэлжилж байна

2022-05-17 14:20:38

Эмээлт, Баруун дэнжид байрлах Эм Ди Си Пи ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрт гомдлын дагуу шалгалтыг НМХГ-ын ХАБХААХХ-ийн дарга, Сонгинохайрхан дүүрэг дэх МХХ-ийн дарга нар ахалж НМХГ, СХД дэх МХХ-ийн мал эмнэлэг, хүнсний чанар, стандарт, эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын (ахлах) байцаагчид хийсэн.
 
Шалгалтаар үйлдвэрийн орчин мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангахгүй, үйлдвэрлэлд мөрдөх технологийн заавар, орц байхгүй, дамжлага дундын бүртгэл хөтлөлт, агуулахын бүртгэлгүй, Хятад шошготой, гарал үүсэл нь тодорхойгүй цагаан өнгөтэй хадгалалтын хугацаа 2021.08.03-нд дууссан хүнсний нэмэлтийг технологийн зааваргүй хэрэглэж байсан нь тогтоогдсон.
 
Тиймээс мах болон ундны ус, технологийн ус, хүнсний нэмэлтээс нийт 11 дээж авч, ХАБҮЛЛ, УМЭАЦТЛ, САМО институтын итгэмжлэгдсэн лабораторид 36 үзүүлэлтээр шинжлүүлэхээр хүргүүлсэн. Үйлдвэрийн агуулахад нийт 150 тн орчим дулааны аргаар боловсруулсан мах, 3 тн орчим хонины гулууз хадгалагдаж байна.
 
Шинжилгээний хариу гарах хүртэл тус агуулахын орц, гарцыг 7 ширхэг лац тавьж битүүмжилсэн. Хяналт шалгалт үргэлжилж байна гэж НМХГ-аас мэдээллээ. 
 

Эмээлтэд байрлах мах боловсруулах үйлдвэрт хийж буй хяналт шалгалт үргэлжилж байна  
Үзсэн: 775 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй