Шууд Chart

Монголын дөрвөн бөх медалийн төлөө барилдана

2022-06-04 16:28:56

Болат Турлыхановын нэрэмжит бөхийн төрлүүдийн дэлхийн чансааг олгох тэмцээн Казахстаны Алматыд гурав дахь өдрөө үргэлжилж байна.

Үдээс өмнө эрэгтэйчүүдийн 92, 97, 125, эмэгтэйчүүдийн 50, 53, 55, 59, 65, 72 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж өнөөдөр хүч үзсэн манай дөрвөн бөх бүгд медалийн төлөө барилдахаар шалгарлаа.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд "Улаанбаатар-2022" Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ Ц.Намуунцэцэг, 53 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Б.Болортуяа нар шигшээд шалгарч, эрэгтэйчүүдийн 125 кг-д "Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ М.Лхагвагэрэл, 50 кг-д Осло-2021" ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Д.Отгонжаргал нар хүрэл медалийн төлөө барилдах юм. Медалийн төлөөх барилдаан манай цагаар 20:00-д эхэлнэ.

Эх сурвалж: Монголын Чөлөөт Бөхийн Холбоо


Монголын дөрвөн бөх медалийн төлөө барилдана  
Үзсэн: 334 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй