Шууд Chart

Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна

2022-06-08 14:21:10

2022 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн байдлаар  Орхон, Сэлэнгийн дунд хэсгээр, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Онон, Алтай нуруунаас эхтэй Төгрөг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-80 см нэмэгдэж, Хэнтий нуруунаас эхтэй Онон, Алтайн нуруунаас эхтэй Ховд, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см давсан бол Балж гол Дадал сум орчмоор үерийн аюултай түвшинг 8 см даван үерлэж байна.

6 дугаар сарын 9-ний  өдөр төвийн аймгуудын ихэнх нутгаар, баруун аймгуудын зүүн хэсгээр дуу цахилгаантай бороо орох төлөвтэй байна. Иймээс хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух  нөхцөл бүрдэх тул дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2022-06-08


Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй