Шууд Chart

Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна

2022-06-09 16:34:32

2022 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд хэсгээр, Хөвсгөлийн уулсаас эхтэй Зэлтэр, Хэнтий нурууны зүүн хажуугаас усжих Онон, Эг, баруун хажуугаас усжих Тэрэлж зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, Хэнтий нуруунаас эхтэй Онон, Алтайн нуруунаас эхтэй Ховд, Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-30 см давсан бол Балж гол болон Онон гол Дадал сум орчмоор үерийн аюултай түвшинг 5-10 см даван үерлэж байна.

6 дугаар сарын 10-ний  өдөр Ус судлалын Туул-Улаанбаатар харуул орчмоор усны түвшин 10 см  орчим нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээр дурьдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2022-06-09


Үерийн аюулаас урьдчилан сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 378 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй