Шууд Chart

Токитэнхү А.Хүчитбаатар Төв аймгийн эмнэлэгт түргэн тусламжийн хоёр авто машин бэлэглэнэ

2013-07-22 18:56:48

Монголчууд бид мэргэжлийн сумог ихээхэн сонирхож, мэддэг болсон нь энэ цагийг эзэлсэн аварга, арслан, магишира цолтой монгол хөвгүүд мэргэжлийн сумод амжилттай барилдаж байгаатай холбоотой. Бөхөд дуртай монголчууд тэднийхээ амжилтаар омогшин бахархаж байдаг билээ. Монгол сумоч залуучууд өөрсдийн хөдөлмөр, бяр хүч, авъяас чадвараар арлын орны мэргэжлийн их спортыг манлайлан барилдаж  сумог олон улсад сурталчлан нэр хүндийг дээшлүүлж байгаа бөгөөд Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж байгаа юм.
Магишира Токитэнхү А.Хүчитбаатар өөрийн санаачлан байгуулсан “Токитенкү” сангаас Төв аймаг байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан аймгийн нэгдсэн эмнэлэг болон төрөлх нутаг Алтанбулаг сумынхаа эмнэлэгт  иж бүрэн тоноглогдсон түргэн тусламжийн автомашин нэг нэгийг бэлэглэхээр төлөвлөжээ. 
А.Хүчитбаатар бусад сумочдын хамт өнөөдөр орой /7-р сарын 22-нд/ Буянт ухаагийн “Чингэсхаан” нисэх буудалд буух ба түргэн тусламжийн машинуудаа гардуулах ёслолын үйл ажиллагаа 7–р сарын 25 ны өдрийн 11,00 цагт Төв аймгийн Засаг Даргын Тамгын Газрын байрны үүдэнд болно.
Уг үйл ажиллагаанд Токитэнхү А.Хүчитбаатар, Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд Шимизү Такэнори,  Төв аймгийн засаг дарга Д.Баярбат, Эрүүл мэндийн сайд Ж.Амарсанаа, аймгийн эрүүл мэндийн төвийн дарга Б.Алтантуяа, Алтанбулаг сумын эмнэлгийн удирдлагууд оролцоно.
 


Токитэнхү А.Хүчитбаатар Төв аймгийн эмнэлэгт түргэн тусламжийн хоёр авто машин бэлэглэнэ  
Үзсэн: 1306 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй