
Уг тоглолтоор монголчуудын олон зууны турш өвлүүлэн уламжилж ирсэн, ЮНЕСКО-ын Хүн төрөлхтний соёлын биет бус өв болон Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад орсон өвөрмөц соёл, нүүдэлчин ахуйг алдаршуулсан ардын аман зохиол, байгаль эх болон хүмүүний хэлхээ холбоог эрхэмлэдэг гүн ухааныг үзэгч түмэнд хүргэж байгаа юм.
"Дэлхийд гайхагдсан Монгол урлаг" тоглолтод Монгол Төрийн Үндэсний хөгжмийн их найрал, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит дууны чуулга, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.
Тус тоглолт өдөр бүр 18:00 цагт Үндэсний урлагийн их театрын тайзнаа тоглогдож байна.
Үндэсний урлагийн их театр "Дэлхийд гайхагдсан Монгол урлаг" тоглолтоо өдөр бүр толилуулж байна | ||
Үзсэн: 935 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055