
"U17" насны Азийн АШТ-ий охидын 69 кг-ын жинд энэ жилийн Өсвөр үе, залуучуудын улсын аварга “Женко” клубын тамирчин Эрдэнэбатын Одзаяа алтан медаль хүртэж Монгол Улсын алтан соёмбот далбаагаа мандуулж, Төрийн дууллаа эгшиглүүллээ.
Тэрбээр Бишкекийн дэвжээнд хэсэгтээ Узбекистаны Севинчой Полвоноваг 6:1-ээр, Энэтхэгийн Бадана Мансиг 10:0-ээр, хагас шигшээд эзэн орны Кайркул Шаршебаеваг 14:2-оор, алтан медалийн төлөөх барилдаанд Японы Харүка Кобарүг 17:9-өөр тус тус ялсан юм.
Э.Одзаяагийн хувьд ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаагийн төрсөн эгчийнх нь охин.
Сонирхуулахад, О.Насанбурмаа 2005, 2006 онд өсвөр үеийн Азийн аваргаас алтан медаль хүртэж байсан бол 17 жилийн дараа дүү нь ийнхүү аварга боллоо.
Ч.НОМИН МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЭВ

Б.ХАЛИУН ҮЗҮҮРЛЭЛЭЭ


Э.Одзаяа Бишкект Төрийн дууллаа эгшиглүүллээ | ||
Үзсэн: 136 | Mongolian National Broadcaster |
Анхааруулга:
Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055