
Долдугаар сарын Нагоя башёд түрүүлж, Эзэн хааны цомыг 26 дахь удаагаа хүртсэн, мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал өчигдөр орой эх орондоо ирлээ. Тэрээр эх орондоо амарч, энэ сарын 26, 27-нд болох Төв аймгийн 90 жилийн ойн наадамд оролцох ажээ. Түүнийг тус наадмаар зодоглох тухай бид өмнө нь мэдээлсэн. Төв аймгийн 90 жилийн ойн наадам алдарт хүчитнүүд өрсөлдсөн сайхан наадам болох нь ээ.
Их аварга Хакухо М.Даваажаргал эх орондоо ирлээ | ||
Үзсэн: 1396 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.