Шууд Chart

Волейболын өсвөрийн улсын аварга тодорлоо 

2022-06-29 16:26:36

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэнгийн нэрэмжит "Өсвөрийн улсын аварга" шалгаруулах волейболын тэмцээн Дундговь аймагт болж, өнөөдөр өндөрлөлөө. Тус тэмцээнд охидын 46, хөвгүүдийн 43 баг өрсөлдсөн юм.

Долоо хоногийн турш үргэлжилсэн тэмцээнд Хилчин спорт хорооны "Хилчин-1" охидын баг түрүүлж, алтан медалийн эзэд боллоо. Говь-Алтай аймгийн охидын баг мөнгөн медаль хүртсэн бол "Уурхайчин" багийн охид хүрэл медаль хүртлээ. 

2022 оны өсвөрийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээний аваргаар МУБИС-ийн "Ноён" баг тодорч, алтан медалийн эзэд болсон бол Сэлэнгэ аймгийн хөвгүүдийн баг мөнгөн медаль хүртлээ. Харин Дорнод аймгийн хөвгүүдийн баг хүрэл медаль хүртсэн юм. 

 


Волейболын өсвөрийн улсын аварга тодорлоо   
Үзсэн: 400 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй