Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2022-06-30 15:05:46

Өнөөдөр буюу 2022 оны  6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Тэрэлж голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 35 см нэмэгдэж, үерийн түвшинд 35 см дөхсөн байна. Мөн Алтай нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын савын Хархираа, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Улз, Их Хянганы нуруунаас усжих Халх гол үерийн түвшинг 5-25 см даван үерлэж байна.

Маргааш буюу 7 дугаар сарын 1-ний өдөр Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 35 см нэмэгдэх хандлагатай байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Ус, цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн

Гадаргын усны судалгааны хэлтэс


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 380 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй