Шууд Chart

Найруулагч, жүжигчин А.Баттүшиг “Бэхэн зүрх” киноны найруулагчаар ажиллана

2022-07-05 10:22:34

“MGL art media” группийн уран бүтээлчид “Бэхэн зүрх” уран сайхны киног үзэгчдэд хүргэхээр болжээ. “Бэхэн зүрх” кинонд уран бүтээлч хүний амьдрал, хайр дурлалын үнэ цэн, нэр алдар, төлөөсний талаар өгүүлнэ. Тус кинонд ерөнхий продюсероор С.Бат-Ирээдүй ажиллах бол ерөнхий зураглаачаар “Black zebra” студийн үүсгэн байгуулагч Б.Базаррагчаа, хөгжмийн зохиолчоор Г.Онон гээд чадварлаг уран бүтээлчид хамтрах бөгөөд ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч А.Баттүшиг ажиллахаар сонгогджээ.

Жүжигчин, найруулагч А.Баттүшиг СУИС-ийг 2002 онд төгссөнөөсөө хойш орчуулгын киноны салбарт тасралтгүй 10 жил ажиллаж, гадаад улс орнуудын уран сайхны кино, телевизийн олон ангит кино, баримтат кино, хүүхэлдэйн кино, телевизийн шоу нэвтрүүлэг зэрэг 6000 гаруй уран бүтээлд дуу оруулж, 700 гаруй кинонд орчуулгын найруулагчаар ажиллажээ. Тэрбээр “Оюутны амьдралаа гэж”, “Элсний нүүдэл-2”, “Халуун сэтгэл”, “Дурлалын ангууч”, “Адам”, “Хайрын рекорд”, “Сексийн эрх чөлөө”, “Миний муу аав”, “МИ-15”, “Найз”, “Долоон бурхан харвадаггүй”, “Тэнгри”, “Улаан дөрвөлжин”, “Дурлалын гэмт хэрэг”, “Босуул”, “Бумеранг”, “Анир”, “Насан туршдаа”, “Сүүн замын сахиул” зэрэг бүрэн хэмжээний уран сайхны кино, “Хайрын эрэлд”, “Хувь тавилангийн ээдрээ”, “37 дугаар точка” зэрэг олон ангит кинонд тоглосны зэрэгцээ “Хоёр ертөнцийн буудал” жүжиг, “Тавилан”, “Ларьдма”, “Үргээлэг”, “Омарын эрэлд”, “Босуул”, “Lovers”, “Үүр цайгаасай”, “Амьдрал”, “Гэргий”, “Ус ба цөл” уран сайхны, “37 дугаар точка”, “No rules” олон ангит киноны зохиолч, найруулагчийн багт ажиллаж, “Гэрлэн дохио” олон ангит киног найруулсан юм.

Дээр дурдсан

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Найруулагч, жүжигчин А.Баттүшиг “Бэхэн зүрх” киноны найруулагчаар ажиллана  
Үзсэн: 1500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй