
“Миний аав супер баатар” хүүхдийн жүжгийн ерөнхий продюсероор Д.Цэрэнсамбуу /МУУГЗ/, уран сайхны удирдагчаар Н.Ганхуяг /МУУГЗ/, Ерөнхий найруулагчаар Б.Мөнх-Амьдрал /СТА/, ерөнхий зураачаар Т.Түмэн-Өлзий /СТА/, хөгжмийн зохиолчоор Ө.Ариунбаатар /СТА/, бүжиг, хөдөлгөөний найруулагчаар Д.Энхбаатар /СТА/, гэрлийн найруулагчаар Я.Батсайхан /СТА/, туслах найруулагчаар Г.Мөнхжаргал /СТА/, жүжиг, чимэглэлийн эрхлэгчээр Н.Батбилэг /СТА/, хөгжмийн найруулгад Д.Мөнх-Од /СТА/, дууны найруулагчаар О.Майдаржав нар ажиллажээ.
Тус хүүхдийн жүжгийн гол дүрд жүжигчин Б.Золжаргал /СТА/ болон Д.Асардарь, И.Дашнамжил нар тоглох бол туслах болон бусад дүрийг жүжигчин Г.Номуун /СТА/, Д.Мөнх-Од /СТА/, Г.Алтангэрэл /СТА/, Г.Отгонцэцэг /СТА/, Д.Пүрэвдорж /СТА/, Д.Хосбаяр /СТА/ тэргүүтэй Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид бүтээх юм байна.
Сонирхуулахад, зохиолч, найруулагч, соёлын тэргүүний ажилтан Батаагийн Мөнх-Амьдрал 2018 онд болсон "Гэгээн Муза" олон улсын театрын 14 дүгээр их наадмын Хүүхдийн жүжгийн төрөлд шилдэг жүжгийн зохиолч болон найруулагчаар шалгарсан. Мөн түүний “Ярьдаг мод” бүтээл тус наадмаас дээрх номинациас гадна шилдэг эмэгтэй гол дүр, хөгжмийн зохиолч, тайзны зураач, эрэгтэй туслах дүр зэрэг зургаан төрөлд тэргүүлж, тус наадмын шилдгийн шилдэг буюу Гран-при шагнал хүртсэн.
Мөн "Гэгээн Муза - 15" олон улсын театрын наадам 2020 онд болоход Хүүхдийн жүжгийн төрөлд зохиолч, найруулагч Батаагийн Мөнх-Амьдрал “Мангасуудын хаан” жүжгээрээ шилдэг найруулагчийн шагнал хүртсэн. Мөн “Мангасуудын хаан” жүжиг шилдэг тайзны зураач, шилдэг хөгжмийн зохиолч, шилдэг эмэгтэй гол дүр, шилдэг эмэгтэй туслах дүрийн төрөлд ялалт байгуулснаас гадна шилдгийн шилдэг буюу Гран-при шагнал хүртсэн юм.
Түүнчлэн зохиолч, найруулагч, соёлын тэргүүний ажилтан Батаагийн Мөнх-Амьдрал өнгөрсөн зургаадугаар сард болсон “Гэгээн муза – 16” олон улсын театрын наадмын Хөгжимт жүжгийн төрөлд “Нүдтэй наран тамга” жүжгээрээ шилдэг найруулагчаар шалгарч дахин "Гэгээн Муза" атгасан билээ.
Б.Мөнх-Амьдралын "Миний аав супер баатар" хүүхдийн жүжиг энэ сард УДЭТ-ын тайзнаа “амилна” | ||
Үзсэн: 2286 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.