Шууд Chart

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна

2022-09-26 13:26:44

Нийслэлийн Онцгой байдлын газраас Нийслэлийн Нийтийн тээврийн газар, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ Автобус 1 дүгээр баазад гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг өнөөдөр зохион байгуулж байна.

Тус үзлэгийг Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор хийдэг.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг дэд дарга бөгөөд Гамшгийн шуурхай  удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Э.Эрдэнэбаатараар ахлуулсан Ажлын хэсэг хийж байна. Энэ үеэр гамшгаас хамгаалах бүрэлдэхүүний томилгоо, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийлгэсэн байдал, гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний боловсруулалт, гамшгаас хамгаалах сургалт, гамшгаас хамгаалах албаны удирдах бүрэлдэхүүний мэдлэг, ур чадвар, үйл ажиллагааны жигдрэлт, бэлэн байдал зэрэг чиглэлээр шалгаж, мэргэжил арга зүйгээр ханган ажиллана.

Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулснаар болзошгүй гамшгийн үед гамшгаас хамгаалах томилгоот удирдах бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг хангах, үүрэг гүйцэтгэх чадварыг нэмэгдүүлэх юм. Мөн гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, албадын гамшгийн үед үзүүлэх хариу арга хэмжээний төлөвлөгөөг тодотгох, үйл ажиллагааг уялдуулах,  идэвхжүүлэх ач холбогдолтой.


Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна  
Үзсэн: 340 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй