Шууд Chart

Нийт 3719 гарааш буулгав

2022-10-06 13:40:31

Нийт 188 байршилд зөвшөөрөлгүй барьсан 4860 гарааш буулгах ажил гуравдугаар сарын 15-нд эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 146 байршилд 3719 гарааш буулгаад байна.

Энэ ажил өнөөдөр 76.5 хувьтай үргэлжилж байгаа юм. Энэ онд гарааш буулгасан 70 байршлын талбайд тохижилтын ажил хийнэ. Ойр байршилтай газруудыг нэгтгэн 47 байршилд цогц тохижилт хийж буй гэсэн үг.

Зарим газар чөлөөлсөн талбайг цэцэрлэгийн эдэлбэр газарт бүртгэж, багачууд тоглож наадах орчин бүрдүүлсэн нь ч бий.

Зөвшөөрөлгүй гараашийг буулгаж, нийтийн эдэлбэрт бүртгэсэн газруудад тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийж байна.


Нийт 3719 гарааш буулгав   
Үзсэн: 283 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй