Шууд Chart

“Нийгмийн хөгжилд залуучуудын оролцоо” зангиагүй уулзалт боллоо

2022-10-07 12:48:11

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө салбар салбарын залуучуудын төлөөллүүдтэй долоо хоног бүр уулзалт хийж эхэллээ.

 Энэ удаа Монголын Оюутны холбооны удирдлага, төлөөллүүдтэй  

  • Оюутны хөдөлмөр эрхлэлт
  • Оюутнуудад чиглэсэн хотын соёлд суралцуулах нөлөөллийн аян өрнүүлэх
  • Оюутан, залуучуудын номын сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Оюутны нийтийн тээврээр хөнгөлөлттэй зорчих эрх гэсэн дөрвөн асуудлаар санал солилцсон юм.

Уулзалтаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч оюутны цагийн ажлын зохицуулалт, хотын соёлыг түгээн дэлгэрүүлэх, номын сангийн хүртээмжийг нэмэгдүүлэх болон бусад асуудлаар оюутан залуучуудын дэвшүүлсэн санал, санаачилгыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн.

Ирэх долоо хоногт өргөн хүрээнд оюутнуудын төлөөлөл, Нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газрын хамтарсан уулзалт, хэлэлцүүлэг хийхээр боллоо. 


“Нийгмийн хөгжилд залуучуудын оролцоо” зангиагүй уулзалт боллоо  
Үзсэн: 270 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй