Шууд Chart

УДЭТ ирэх сард “Сычуаний сайн хүн” жүжгийг үзэгчдэд хүргэнэ

2022-10-25 15:31:06

Германы сонгодог зохиолч Бертольт Брехтийн “Сычуаний сайн хүн” жүжгийн ерөнхий найруулагчаар ОХУ-ын Москва хотод  ГИТИС-ийг театрын найруулагч мэргэжлээр суралцаж төгссөн Энхбатын Ёндоншарав ажиллаж байна.

Тэрбээр Улсын драмын эрдмийн театрын тайзнаа Ардын жүжигчин А.Очирбатын “Буруугуй буруутан”, Грек улс Афина хотод Еврипидийн “Электра”, Москва хотод М.А.Булгаковын “Морфий”, Украйн улсад М.Камолеттийн “Бойнг Бойнг”, Завхан аймагт “Жангар” жүжгийн ерөнхий найруулагчаар, Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр” жүжиг, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн үйл ажиллагааны ассистент найруулагчаар ажилласан туршлага юм.

Тэгвэл найруулагч Э.Ёндоншарав энэ удаад дэлхий дахинаа театр урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан аугаа эрхмүүдийн нэгэн төлөөлөл болох Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехтийн алдарт зохиол болох “Сычуаний сайн хүн” жүжгийг УДЭТ-ын тайзнаа амилуулах гэж байна.

Сонирхуулахад, Бертольт Брехтийн “Туульсын театр”-ын арга барилаар бүтээгдсэн хамгийн алдартай жүжиг бол “The Good person of Szechwan” буюу “Сычуаний сайн хүн” хэмээх бүтээл аж. Олон шүүмжлэгчид уг жүжгийг Брехтийн “Туульсын театр”-ын  шилдэг жишээний нэг гэж үздэг. Учир нь энэхүү жүжиг нь үзэгчдийг сорьж чаддаг ажээ.

Жүжгийн үйл явдал дэлхийн 1 дүгээр дайнаас 2 дугаар дайны дундах дахь цаг хугацаанд Хятад улсад өрнөдөг бөгөөд Брехт энэхүү жүжигт Хятадын театр урлагийн зарим уламжлалыг шингээсэн гэж үздэг юм байна.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

УДЭТ ирэх сард “Сычуаний сайн хүн” жүжгийг үзэгчдэд хүргэнэ  
Үзсэн: 1146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй