Шууд Chart

Үндэсний урлагийн их театрын үзвэрийн нээлт энэ сарын 27, 28-нд болно

2022-10-25 15:54:12

Үндэсний урлагийн их театр "Соёлын бүтээлч үйлдвэрлэл" аяны хүрээнд Монгол үндэстэн угсаатны онцлогийг харуулсан сор бүтээлүүдийнхээ дээжсээс үзэгч олондоо толилуулж сурталчлан таниулах, өвлүүлэн уламжлуулах эрхэм зорилгын хүрээнд Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатарын дэглэн найруулсан "Монгол угсаатан мину" тоглолтыг толилуулах гэж байна.

Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын 2022-2023 оны өвөл цагийн үзвэрийн нээлтийн тоглолтонд Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит чуулгын дуучид, Монгол Төрийн үндэсний хөгжмийн их найрал, Урлагийн гавьяат зүтгэлтэн удирдаач, уран сайхны удирдагч, ерөнхий удирдаач Н.Буянбаатар оролцоно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Үндэсний урлагийн их театрын үзвэрийн нээлт энэ сарын 27, 28-нд болно  
Үзсэн: 614 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй