Шууд Chart

Б.Алтжин, С.Номин, Р.Наранцэнгэл нар IUCDC уралдаанаас мөнгөн медаль хүртлээ

2022-11-22 10:15:54

“The 2nd International united cloud dance competition” / IUCDC/ буюу Олон улсын бүжгийн нэгдсэн цахим хоёрдугаар уралдаан энэ оны нэгдүгээр сарын 18-наас энэ сарын 18-ныг хүртэл зохион байгуулагдаж дүнгээ зарлаж эхэллээ.

IUCDC сонгодог балет, олон ард, хятад ардын, стандарт, орчин үеийн, салса, чөлөөт бүжиг болон уран зураг, бичлэг, богино хэмжээний кино төрлөөр шалгаруулалт хийдэг бөгөөд энэ жил 1000 гаруй бүжигчин оролцжээ. Энэ дундаас Монгол Улсаа төлөөлөн оролцсон Завхан аймгийн “Amka dance school”-ийн суралцагч Б.Алтжин, С.Номин, Р.Наранцэнгэл нар олон ардын бүжгийн төрөлд оролцож өв соёлоо олон улсад сурталчлан ахлах, бага, дунд насны ангилалд мөнгөн медалийн эзэн болсон байна.

Сонирхуулахад, “The 2nd International united cloud dance” буюу Олон улсын бүжгийн нэгдсэн цахим хоёрдугаар уралдааны шүүгчдийн багт Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуягаас гадна С.Усанов /Олон улсын балетын тэмцээн зохион байгуулах хорооны ерөнхий захирал/, Пак Же Кюн / Олон улсын балетын тэмцээн зохион байгуулах хорооны ТУЗ-ийн дарга/, Ян Ан /БНХАУ-ын Соёлын хөгжлийн зөвлөлийн захирал/, Со Кикүчи / Японы Олон улсын балетын академийн захирал/, Шин Лили /Шанхай балетын захирал/, Борис Акимов / Большой балетын компани болон театрын захирал асан/, Жеорж Сакаай /Унгарын үндэсний бүжгийн сургуулийн ректор асан/, Эра Журавлёв /Жоффри балетын уран сайхны удирдаач/, Пак Же Хон /Солонгосын балетын холбооны ерөнхийлөгч/, Иоланта Рибарска /Польшийн үндэсний балетын сургуулийн захирал/ нар ажиллажээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Алтжин, С.Номин, Р.Наранцэнгэл нар IUCDC уралдаанаас мөнгөн медаль хүртлээ  
Үзсэн: 676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2022-11-24 14:44
Амжилт аmka dance

Бидэнтэй нэгдээрэй