
“Бадархундага-2022” яруу найргийн наадамд 90 гаруй найрагч бүтээлээ хүргүүлснээс 32 найрагч тайзнаа шүлгээ дуудаж залуу яруу найрагч А.Бөхням түрүүлж, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Торой дэд байрт, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Л.Мягмарсүрэн гуравдугаар байрт орж, залуу яруу найрагч Т.Амар-Амгалан, Г.Хашбаатар нар тусгай байрт шалгарчээ. Мөн үзэгчдийн нэрэмжит тусгай байрын шагналыг МЗЭ-ийн гишүүн ахмад яруу найрагч Б.Дагвадорж хүртсэн байна.
Сонирхуулахад, “Бадархундага-2022” яруу найргийн наадмын тэргүүн найрагч А.Бөхнямд энэ сарын 24-нд Соёлын төв өргөөнд зохион байгуулагдах “Болор цом – 40” яруу найргийн наадамд оролцох эрхийг мөн олгожээ.
“Бадархундага-2022” яруу найргийн наадамд А.Бөхням түрүүллээ | ||
Үзсэн: 555 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.