Шууд Chart

Бүгд найрамдах улсаа тунхаглан зарласан түүхэн ойн баярын мэнд хүргэе

2022-11-26 10:58:46

Тусгаар тогтносон бүрэн эрхт Монгол Улсын эрхэм хүмүүн ТАНАА!

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах улсаа тунхаглан зарласны түүхэн ойн өдрийн баярын мэндийг хүргэж, Монгол эх орныхоо тулах хүч, түших багана болсонд талархал илэрхийлье.

Тэртээ 98 жилийн өмнө буюу 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Улсын Анхдугаар Их Хурлын 14 дүгээр тогтоолоор Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд найрамдах Бүрэн эрхтэй Ард Улс хэмээн тунхагласан нь өдгөө оршин буй цаг хугацааг эрхэмлэн хамгаалах их ухаан, их зориг байсан нь гарцаагүй.

Иймд тусгаар тогтносон Монгол Улсын бүрэн эрхийг хамгаалан баталгаажуулсан түүхт эрхмүүдийн алдар гавьяаг хүндэтгэн мэхийе. Ардчилсан нийгмийн ололт амжилтыг цэцэглэн хөгжүүлж, алдаа онооны дэнсийг цэцлэн суугаа эрхэм хүмүүн Танд дахин бахархалт өдрийн баярын мэндийг хүргэж, аз жаргалыг ерөөе.

Монгол Улсын тусгаар тогтнол ямагт мандан бадарч, бадран батжиг!

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч

Долгорсүрэнгийн СУМЪЯАБАЗАР


Бүгд найрамдах улсаа тунхаглан зарласан түүхэн ойн баярын мэнд хүргэе  
Үзсэн: 329 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй