Шууд Chart

Халтиргаа, гулгаа арилгах зориулалтын бодис 2503 тонн, давс 3996 тонн нөөцтэй байна

2022-11-27 09:47:20

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын урьдчилсан мэдээллээр Нийслэлд 11 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд их хэмжээний цас орж, цаг агаарын нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа тул авто замын зорчих хэсгийн цас, мөсийг арилгах, зам талбайн цэвэрлэгээ хийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зам талбайн цэвэрлэгээ хариуцан ажилладаг 17 байгууллагын 984 зам талбайн үйлчлэгч, 114 машин техникийн бэлэн байдлыг ханган ажиллаж байна.
 
Өнөөдрийн байдлаар зам талбайн халтиргаа, гулгаа арилгах зориулалтын бодис 2503 тонн, давс 3996 тонн нөөцтэй байна.
 
Хог хаягдлын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.10-т зааснаар Аж ахуйн нэгж, байгууллагын орчны 50 метр хүртэлх нийтийн эдэлбэр газрын хог хаягдал, цас мөсийг тухайн аж ахуйн нэгж цэвэрлэх үүрэгтэй байдаг бөгөөд нийслэлийн иргэд та бүхнийг орчны 50 метрийн цас, мөсний цэвэрлэгээгээ хийж нийт зам талбайн үйлчлэгчдэдээ дэм болж ажиллахыг уриалж байна.

Халтиргаа, гулгаа арилгах зориулалтын бодис 2503 тонн, давс 3996 тонн нөөцтэй байна  
Үзсэн: 981 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй