Шууд Chart

Монголын үндэсний кино урлагийн зөвлөл “Bridging the Dragon lab” үйл ажиллагаанд оролцов

2022-11-29 11:27:08

Монголын үндэсний кино урлагийн зөвлөл болон ажлын албаны төлөөлөгчид энэ сарын 25-28-нд  Испани улсын Палма Маяорка аралд зохион байгуулагдсан“Bridging the Dragon lab” үйл ажиллагаанд оролцжээ.

Тус үйл ажиллагаанд Америк, Герман, Испани, Итали, Нидерланд, Хятад, Япон, Сингапур, Солонгос зэрэг 10 гаруй орны 40 гаруй продюсер, удирдлага оролцсон бөгөөд Ази болон Европын орнуудын Кино урлагийн салбарын харилцаа холбоог сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох үндсэн зорилготой аж.

Уг арга хэмжээний эхний өдөр Монголын үндэсний кино урлагийн зөвлөл өөрсдийн үйл ажиллагааны чиглэл, Монгол Улсын кино урлагийн салбарын эрх зүйн орчин сайжирч Кино урлагийг дэмжих тухай хуультай болсон тухай болон хуулийн товч танилцуулга, Монгол Улсын үзэсгэлэнт байгалийг харуулсан дүрст бичлэг зэргийг зочдод танилцууллаа. 


Монголын үндэсний кино урлагийн зөвлөл “Bridging the Dragon lab” үйл ажиллагаанд оролцов  
Үзсэн: 411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй