
“The 2nd International united cloud dance competition” /IUCDC/ буюу Олон улсын бүжгийн нэгдсэн цахим хоёрдугаар уралдаан энэ оны нэгдүгээр сарын 18-наас энэ сарын 18-ныг хүртэл зохион байгуулагдсан бөгөөд тус уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улсын гавьяат жүжигчин, Соёлын элч Д.Алтанхуяг хоёр дахь удаагаа ажилласан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Тодруулбал, Сонгодог балет төрөлд оролцсон МБҮС-ийн Ч. Ганчимэг багштай баг "Аннен полька" бүжгээр өсвөрийн А ангилалд алтан медаль, А.Лхагватуяа багштай баг "Пахита" бүжгээр бага насны ангилалд алтан медалиар шагнуулсан бол гоцлол төрөлд Х.Тэгшжаргал бага ангилалд мөнгөн медаль, Г.София өсвөрийн А ангилалд тусгай байрын шагнал хүртжээ.
Мөн олон ардын бүжгийн төрөлд Завхан аймгийн залуу бүжигчин Б.Алтжин болон С.Номин нар "Урианхай биелгээ" бүжгүүдээр алтан медаль, шилдэг үзүүлбэрийн нэгдүгээр байр, Э.Амаржаргал "Бугуйт биелгээ" бүжгээр алтан медаль, шилдэг үзүүлбэрийн дэд байр, Р.Наранцэнгэл "Үлэмж гоо" бүжгээр алтан медаль, шилдэг үзүүлбэрийн гуравдугаар байр хүртсэн байна.
Сонирхуулахад, “The 2nd International united cloud dance competition” /IUCDC/ буюу Олон улсын бүжгийн нэгдсэн цахим хоёрдугаар уралдаанд1000 гаруй бүжигчин оролцжээ.
Монголын бүжигчид IUCDC-аас алт, мөнгөн медаль, тусгай байр, шилдэг үзүүлбэр шагнал хүртлээ | ||
Үзсэн: 1516 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.