
Ийн тус киноны хамт олон Монгол, Тайланд, АНУ, Польш, Эстони, Канадын олон улсын хүндтэй кино наадмуудаас шилдэг кино, шилдэг зураглаач, шилдэг продюсер, шилдэг найруулагч, үзэгчдийн нэрэмжит болон кино наадмын шилдэг кино гээд зургаа дахь шагналаа хүртэж байна.
“Хэнийг ч ардаа бүү үлдээ” гэдэг хүчтэй мессежийг дэлхийд өгөх зорилготой “Трио” уран бүтээл дауны синдромоор дамжуулан монголизм, монголойд зэрэг үгсийг зүй бусаар олон улсад хэрэглэж буй бүдүүлэг байдлыг халах, Монгол ёс, уламжлалыг дэлхий нийтэд таниулах, түүгээр дамжуулан Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудыг дэлхийд сурталчлах, дауны хам шинжтэй хүмүүсийн эрхийг хамгаалах, дэлхий даяар тэгш хүртээмжтэй нийгмийн цогцлоохын тулд олон улсад зөв ойлголт өгөх, цаашилбал Монгол үндэстний ижилсэл ба ялгарлыг дэлхийд таниулах зорилготой уран бүтээл юм.
Д.Баттөмөр “Трио” бүтээлээрээ Монтреалийн кино наадмаас шилдэг найруулагчийн шагнал авлаа | ||
Үзсэн: 2808 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.