Шууд Chart

Завхан аймгийн баг илт давуу ялж, шигшээ наймд шалгарлаа

2022-12-06 11:35:35

Монголын үндэсний бөхийн холбоо, “СПС” телевизтэй хамтран зохион байгуулж буй Үндэсний “Алтан цом”-ын төлөөх цуврал барилдааны хоёрдугаар шатны тав дахь өдөр Баянзүрх дүүргийн баг Завхан аймгийн багтай учраа тааран барилдлаа.

Завхан аймгийн баг 19:6-аар илт давуу ялж, шигшээ наймд шалгаран шагналын таван сая төгрөгөө гардаж авлаа. Тус багт улсын заан М.Лхагвагэрэл /5/, сэлгээгээр орсон улсын харцага Л.Лха-Очир /3/, улсын харцага Д.Бат-Эрдэнэ /3/, улсын харцага Ш.Пүрэвгарьд /3/, улсын начин М.Чимэдвандан /4/, улсын начин Т.Дүгэрдорж /1/ даваа авав.

Харин Баянзүрх дүүргийн багаас улсын начин Ж.Ням-Эрдэнэ /1/, улсын начин Э.Энх-Амгалан /1/, аймгийн арслан Б.Тайван /1/, аймгийн арслан Б.Нямсамбуу /1/, аймгийн заан Б.Даваадалай /2/, сэлгээгээр орсон аймгийн заан Э.Өлзийбаяр /0/ даваа авсан юм.

Харин маргааш 19.00 цагаас Өвөрхангай аймгийн баг Улаанбаатар хотын багтай барилдана. Дашрамд, өнөөдөр болох байсан Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 22 жилийн ойд зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдааныг цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Ардчилсан намаас тодорхойгүй хугацаагаар хойшлогджээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Завхан аймгийн баг илт давуу ялж, шигшээ наймд шалгарлаа   
Үзсэн: 227 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй