Шууд Chart

Галилей азарганы үржүүлгийн үнэ 600 мянган евро хүрч байв

2022-12-06 15:48:18

Дэлхийн цэвэр цусны англи адууны удамд 2008 оноос хойш өөрийн үр төлийн хурдлах чадвараар ноёрхож эхэлсэн алдарт Галилей азарга нь 2010-2020 оныг хүртэл англи цусны шилдэг азарганы тоонд орсон билээ.

Тус азарганы үржүүлгийн үнэ 600 мянган евро хүрч байв. Ийнхүү 90 гаруй төл нь морин тойруулгын хамгийн өндөр зэрэглэлийн уралдаан болох групп нэг ангилалд түрүүлсэн байдаг ба 2020 он гэхэд түүний төл 20 азарганы төл нь групп нэг ангилалд түрүүлсэн амжилтаараа цэвэр цусны англи адууны удамд гайхамшигийг төрүүлээд байна.  

Удам дамжин хурдлах чадвар төгс төрсөн азарга гэдгийг нь түүний төлүүд болох Frankel, Teofilo, New Approach, Australia гэх алдарт төл азарганууд нь баталсаар явна.

Монголд Галилейн шууд бие төлийг Европоос оруулж ирсэн билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Галилей азарганы үржүүлгийн үнэ 600 мянган евро хүрч байв  
Үзсэн: 287 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй