Шууд Chart

“Аксай” нэртэй хээр азарганы эр хээр сарваа эхийн хамт 25,5 сая төгрөгөөр худалдагдлаа

2022-12-06 16:04:46

"Сонгомол-2022" адууны дуудлага худалдаанд Монголын зургаан алтан азарганы төл багтсан нийт 39 адуу оролцжээ. Үүнээс 15 адуу зарагдаж, 38.5 хувьтай боруулалт хийгдсэн байна.  

Эдгээр зарагдсан адуууны 60 хувь нь охин байсан нь сайн гүү болох адууг үржүүлэгчид илүү сонирхсон нь илт байлаа.

Энэ удаагийн дуудлага худалдаанд Монгол Улсын тод манлай уяач Б.Бат-Өлзийгийн “Аксай” нэртэй хээр азарганы эр хээр сарвааг эхийн хамт хамгийн өндөр тогтоож, 25,5 сая төгрөгөөр Хэнтий аймгийн Галшар сумын уугуул Д.Цолмонбаатар худалдан авсан юм. Олон сайн удамт азарганы охин сарваанууд зарагдснаас хамгийн өндөр үнийг “Морьтон” үржүүлгийн “Монголын тал” хэмээх хээр азарганы охин сарваа тогтоож, Төв аймгийн Баян сумын уугуул Б.Нямжав 10 сая төгрөгөөр худалдан авлаа.

Алдарт уяач Э.Ганбатын удамт буурал гүү, алтан азарга Шабартуй болон тод хүрэн азарганы төл гүүнүүд, Шаулияа азарганы охин даага, Сагур зээрд азарганы эр сарваа, Ашхар азарганы эр сарваа, “Монголын тал” азарганы эр сарваа, Зандан хүрэн азарганы охин сарваа, Диско Дансер азарганы охин сарваа, Фанат азарганы охин даага, Князь Урусов Барс азарганы эр сарваа тус тус шинэ эзэнтэй боллоо.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Аксай” нэртэй хээр азарганы эр хээр сарваа эхийн хамт 25,5 сая төгрөгөөр худалдагдлаа   
Үзсэн: 780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-01-05 11:59
Сайн спортын бооцооны сайт https://www.mongolbet.online

Бидэнтэй нэгдээрэй