Шууд Chart

“Алтан далайн хав” олон улсын кино наадмын бүртгэл эхэллээ

2022-12-13 12:09:31

Бүгд найрамдах Буриад улсын 100 жилийн ойг тохиолдуулан тус улсын Засгийн газар ОХУ-ын Соёлын яамны дэмжлэгтэйгээр

Эрхэм уншигч танд тус наадмын мэдээллийг хүргэе.

Кино наадмын уралдаанд хүргүүлсэн Оросын болон олон улсын бүтээлүүдийг дараах төрлүүдээр шалгаруулна. Үүнд:

- Бүрэн хэмжээний уран сайхны кино,

- Богино хэмжээний уран сайхны кино,

- Анимэйшн

Төрөл тус бүрт дараах шагналт байрууд байна. Үүнд:

- Гран-При,

- Шилдэг хүүхдийн кино,

- Шилдэг гэр бүл, залуучуудын кино,

- Шүүгчдийн тусгай байрын шагнал.

Кино бүтээлүүдийг 2023 оны 1 дүгээр сарын 1-нээс 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүлээж авна.

Тавигдах шаардлага:

-«Золотой нерпёнок» /“Алтан далайн хав”/ олон улсын хүүхэд, залуучуудын анхдугаар кино наадмын сэдэв, зорилгод нийцсэн сэдэвтэй бүтээл байх,

- Зохиогчийн эрхтэй байх,

- Хүсэлт гаргахдаа кино бүтээл, уран бүтээлчид, хүсэлт гаргагчийн тухай товч мэдээлэл, киног урьдчилан үзэх хуулбар (орос эсхүл англи хэл дээр, хадмал орчуулгатай байж болно), мөн ямар төрөлд өрсөлдөх тухай мэдээллийг кино наадмын албан ёсны цахим шуудангийн хаягаар (goldenbabyseal@yandex.ru) хүргүүлнэ.

Бүрэн хэмжээний уран сайхны киноны төрөлд өрсөлдөх бүтээлд тавигдах шаардлага:

60 ба түүнээс дээш минутын урттай байх,

2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш бүтээгдсэн байх,

ёс суртахууны хэм хэмжээнд нийцсэн, уламжлалт гэр бүл, соёл, нийгмийн үнэт зүйлсийг сурталчилсан кинонууд (хүмүүнлэг, уламжлалдаа үнэнч байх, ойр тойрныхноо хайрлах, ахмад үеэ хүндэтгэх г.м.)

Богино хэмжээний уран сайхны киноны төрөлд тавигдах шаардлага:

40 минутаас илүүгүй урттай байх,

2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш бүтээгдсэн байх,

наадмын сэдэвт нийцсэн төрөлтэй байх

Уралдаант бус үзвэрүүдэд сэдэв, хугацааны тодорхой шаардлага тавигдахгүй.

Наадмын уралдаанд кино оролцоход найруулагч, гол дүрийн жүжигчин киног төлөөлж оролцох шаардлагатай. Хэрэв найруулагч ба/эсвэл гол дүрийн жүжигчин наадамд ирж чадахгүй бол Наадмыг зохион байгуулах хороо тухайн киног уралдаанд үлдээх эрхтэй.

Кино наадамд хураамжгүй оролцоно.

Зохион байгуулагчдын зүгээс уралдаант хөтөлбөрт оролцох кино тус бүрийн 1 төлөөлөгчийн ОХУ-д байрлах зардлыг санхүүжүүлнэ. Бусад зардал болон дээрх үйлчилгээний түвшинг сайжруулахтай холбоотой зардлыг оролцогчид өөрсдийн зүгээс төлнө.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Алтан далайн хав” олон улсын кино наадмын бүртгэл эхэллээ  
Үзсэн: 558 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй